Нүүр English Холбоо барих Өнөөдөр: 2010-9-5, Ням
Зочдын дэвтэр Мэдээлэл Хэвлэх Гарах
 
Эрхэм зорилго, онцлог

 Эрхэм зорилго

Олон соёл даяарчлалын эрин vед монголын тvvх, хэл соёлыг сонирхон судлагч гадаадын иргэдэд болон гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх мэдлэг чадвартай мэргэжилтэн болох чин хvсэлтэй монголын иргэдэд сургалтын чанартай vйлчилгээ явуулах, өндөр чадамжтай, өөрийн соёл, дvр төрхийг хадгалсан мэдлэг оюуны төв байхад оршино.

Олон улсын "Гvvр" дээд сургуулийн онцлог

  • Бүх хичээл 100% англи хэл дээр явагддаг
  • Монгол судлалын чиглэлээр дипломын дээд болон бакалаврын зэрэгтэй гадаад мэргэжилтэн бэлтгэх анхны хувийн дээд сургууль
  • Гадаад хvмvvст зориулсан монгол хэлний тvргэвчилсэн эрчимтэй богино хугацааны сургалтыг зөвхөн манай коллеж явуулдаг.
  • Дэлхийн 20 гаруй орноос ирсэн оюутан монгол хэлний бэлтгэл анги болон бакалаврын ангид суралцдаг учраас гадаад хэл болон монгол хэлийг харилцан богино хугацаанд эзэмших, дадлага хийх таатай орчин бvрдсэн.
  • Монгол оюутнууд англи хэлийг олон цагаар vздэг ба АНУ-ын коллежид vздэг сурах бичгээр гадаад багш нар заадаг.
  • Монгол хэл сурч буй бvх шатны гадаад оюутанд зориулсан орчин vеийн хамгийн шинэлэг хэлбэрээр бичигдсэн цуврал сурах бичигтэй ба гадаад хvмvvст зориулсан монгол хэлний тvргэвчилсэн эрчимтэй сургалтыг тусгай сурах бичгийн дагуу зөвхөн манай сургууль явуулдаг.
  • Улаанбаатарт ажиллаж буй олон улсын байгууллага, хvмvvст тодорхой гэрээний vндсэн дээр сургалт явуулдаг, мөн гадаадын ижил зэрэглэлийн их дээд сургуультай холбоотой ажилладаг гадаад харилцааны тогтсон системтэй.
  • Компьютерийн хичээлийг хэрэглээ, мэдээлэл зvйн мэргэжлийн өндөр ур чадвартай гадаад багш нар заадаг. Оюутан бvр нэг компьютер эзэмших, суралцах хугацаандаа интернет, е-майл ашиглах боломжтой.
  • Аялал жуулчлалын дадлага хийх өөрийн тvшиц газартай.
  • Чанартай сургалт, тохилог орчин, нөхөрсөг харьцаа, бидний бахархал

 

 

© Олон Улсын "Гүүр" Коллеж

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг,
16-р хороолол, 13-р хороо
/Офицеруудын ордны урд/
Олон Улсын "Гүүр" Коллеж
Утас: +976-11-461744, +976-99194729, +976-96652300, +976-99037155
Факс: +976-11-461744
И-мэйл: info@bridge.edu.mn, bridgeinst@magicnet.mn
 
Зургийн цомог
 
Мэдээ
Оюутнууд зуны дадлагын аялалдаа явлаа
Ханиад томуугийн тахлын түүхээс…
Томуугийн А хүрээний (H1N1) вирусаас хэрхэн сэргийлэх вэ?
Монголын оюутны эрхийн түгээмэл тунхаг
2010 - 2011 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Олон улсын оюутны эрхийн өдрийн мэнд хүргэе
Ди Эйч Технологи